Meme: АНУ ба Хуавэй

АНУ-ын Худалдааны яам Хятадын “Хуавэй” компани болон түүнтэй холбоотой хуулийн этгээдүүдийг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй гэж үзэн хар жагсаалтад оруулж буйгаа зарласан. Үүгээр ч зогсохгүй Google компани Хятадын Хуавэй компанид өгсөн Андроид системийнхээ лицензийг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр Хуавэй компанийн гар утаснууд Андроид системийн шинэ хувилбар, системийн засвар сайжруулалтуудыг авах боломжгүй болж, хэрэглэгчид нь Play Store, Gmail зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэх боломжгүй болсон билээ.

Тэгвэл АНУ-ын засгийн газар Даваа гарагт Хуавэй компанид шилжилт хийх 90 хоногийн хугацаа өгсөн бөгөөд Хуавэй компани наймдугаар сарын 19-нөөс өмнө ж гар утаснуудынхаа үйлчилгээг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй болсон юм.

Тэгвэл АНУ, Хуавэй компанийн хооронд болоод буй маргааныг интернэт хэрэглэгчид өөрсдийнхөөрөө хүлээн авч шоглон элдэв янзын meme зураг эвлүүлэх болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)