Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

Бүгд найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевын хамтаар Киргиз улсын Чон-Таш дахь “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцжээ.

“Ата-Бейит” нь 19 улсын 137 хүнийг нутаглуулсан газарт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө юм байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)