Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хаан засварлана

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийн засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал, Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-ны хооронд хааж, 4 эгнээ шинэ гүүрний замын хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж.

Тиймээс тус чиглэлд зорчих иргэд хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг хүслээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)