Улаанбаатарт 29-31 градус дулаан байна

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, зүүн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)