Энэ өдөр түүхэнд: Цусны доноруудын дэлхийн өдөр

Оны 165  дахь өдөр, шинэ он хүртэл хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Цусны доноруудын дэлхийн өдөр

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2005 оны чуулга дээр дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар санал нэгтэйгээр цусаа сайн дураараа өгөх хөдөлгөөнийг дэмжин тогтоол гаргасан байна. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмайн ба улаан харивган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын цус өгөх нийгэмлэг ба Цусны доноруудын байгууллагуудын холбоо зохицуулан явуулдаг.

Сонирхолтой баримтууд

  • Цусны улаан өнгийг эритроцитууд ялгаруулдаг.Хүн бүх л амьдралынхаа  турш 650 кг орчим эритроцитыг ялгаруулна.
  • Минутын дотор судсаар 250 мл цус гүйдэг нь зүрхний шахах бүх цусны 4-5% болдог. Артерийн судасны лугшилт нь  секундэд 2-8 байдаг.
  • Хүнийг амарч байхад бүх цус нь минутад нэг удаа эргэн цэвэрлэгддэг.
  • Хэрэв хүний бүх судсыг залгавал 200 мянган км болно.
  • Хамгийн  нэртэй донор амьдралдаа 1173 удаа цусаа өгч байжээ.
  • Дэлхийн гурван хүний нэгд нь цус сэлбэх шаардлага гардаг.
  • Идэвхтэй донорууд зүрх судасны өвчнөөр ховор өвчилдөг ба осол гэмтлийн үеэр цус алдалтыг хөнгөн давдаг. ДЭМБ-ын мэдээгээр  цусаа байнга өгдөг хүмүүс  бусдаас таван насаар илүү амьдардаг.  Учир нь донорын цус бүтээх систем нь идэвхтэй ажиллагаатай, дархлалын системийн байнгын дасгал сургуультай байгаа юм.
  • Хүн амын 10-15% нь донор байх боломжтой ч практик дээр цусаа өгдөг хүмүүс 10 дахин бага байгаа.

 

Америкийн төрийн далбааны өдөр

Тусгаар тогтнолын дайн ид явагдаж байсан 1777 онд Эх газрын Конгресс  одод ба зураастай тугийг (Stars and Stripes) Америкийн бүх чөлөөт мужуудын албан ёсны далбаа болгон баталсан байна. Энэ өдрөөр америкчууд гэр орноо төрийн далбаагаар чимэн эх оронч үзлээ илэрхийлдэг.  Далбааны өдрийг (Flag Day) тэмдэглэх санааг 1885 онд сургуулийн багш  Б. Ж. Сигранд гаргажээ. Ерөнхийлөгч Трумен Төрийн далбааны өдрийг зургадугаар сарын 14-нд тэмдэглэх Конгрессийн хуулийг 1949 оны наймдугаар сарын 3-нд баталгаажуулжээ.

Америкийн туг нь адилхан хэмжээний улаан 13 зураас цагаан зураастай ээлж дараалан дээрээс нь байрласан байх ба зүүн дээд буланд нь 50 жижиг таван хошуутай тэгш өнцөгтийг  байрлуулсан байгаа. Однууд нь зургаа ба  таван ширхэгээр эгнээг үүсгэн дараалах ба нийт 50 таван хошуу нь муж бүрийн бэлгэдэл ба 13 зураас нь эхэнд байсан 13 колонийг заадаг.  Далбааг  “Хөгшин алдар” (Old Glory) гэж бас нэрлэдэг.

Сонирхолтой түүх

Зүлгүүрийн цэс патентлагджээ

Иргэншлэлийн бүх түүхэнд хүн ямар нэгэн зүйлийг цэвэрлэж, өнгөлж, зүлгэж иржээ. Эрт дээр үед гарын доорхи, элс хайрганаас эхлээд ангийн арьсаар хүртэлх янз бүрийн материалуудыг ашиглаж  иржээ.Ер нь бол анхны зүлгүүрийн цаасыг хятадууд дунгийн халс, элсний тусламжтайгаар хийж байсан гэдэг XIII зууны мэдээлэл байдаг.

Европт  бол Английн Жон Океи гэгч 1833 онд нунтагласан шилийг цаасанд наан  анхны зүлгүүр хийсэн байлаа.Зүлгүүрийн цаасыг сонгодог утгаар нь  Америкийн бага Айзек Фишер  гэдэг хүн хийгээд түүндээ 1834 оны зургаадугаар сарын 14-нд  патент авчээ. Айзек Фишер зүлгүүртээ карбид цахиурын нунтаг ба хөнгөн цагааны үртсийг ашигласан байжээ.

Өнөөдөр түүхэнд

1325- Хорин нэгэн настай Ибн Батутта төрөлх Танжер хотоос аян замдаа гарлаа. Тэрээр бүх мусульман орнуудаар 30 жил тэнэж, 120 мянган км замыг туулжээ.

1502- Христофор Колумб энэ өдөр Мартиника арлыг нээсэн байна.

1616- Канадад индианчуудад зориулсан сургууль нээгдэв.

1645- Энэ өдөр Британийн парламентын хувьсгалт арми Несбийн дэргэдэх тулалдаанд I Карл хааны армийг ялжээ.  

1763- II Екатерина нийгмийн тайван байдалд сөргөөр нөлөөлөх аюултай бодлогогүй үг хэлэхийн хориглон тунхаглалаа. 

1826- Арканзас АНУ-ын 25 дахь муж болжээ. 

1907- Гаагт  Энх тайвны II бага хурал болж, 44 улсын төлөөлөгчид оролцсон байна.

1911- АНУ-д «Computing-Tabulating-Recording Company» буюу өнөөдрийн “IBM”компани үүсэн байгуулагджээ.

1920- Эстоны Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль хэрэгжиж эхлэв.

1924- “Форд” компани 10 сая дахь автомашинаа үйлдвэрлэн гаргалаа.

1941- Вьетнамын биеэ даасан “Вьетминь” нэгдлийг Хо Ши Мин байгуулж, эх орноо колониос  чөлөөлөхийг уриалжээ.

1942- Америкийн дэлгэцнээ Уолт Диснейн “Бэмби” гэдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гарчээ.

1950- Баруун Герман Европын холбоонд нэгдсэн өдөр.

1963- Хятад ЗХУ-ыг “Дэлхийн хувьсгалаас урвасан” хэмээн буруутгажээ.

1992- Нью-Жерсийн Трентонд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Дэн Куэйль бага сургуульд үзүүлэх хичээл зааж байхдаа “potato” /төмс/ гэдэг үгийг буруу бичээд “хөгөө тарив”.

1994- АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Хойд Солонгост айлчилсан байна. 

1999- Бельгид химийн бодис хэтэрхий өндөр түвшинд байна гэсэн үндэслэлээр «Кока-Кола» -г худалдахыг хориглов. 

2001- Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистаны тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулжээ.

2004 - Гар утасны сүлжээний анхны “Cabir” вирусийг илрүүллээ. 

2007- Байконурын сансрын буудлаас пуужин зөөгч “Днепр”-ийн тусламжтайгаар Германы “TerraSAR-X” хиймэл дагуулыг хөөрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)