Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч ажлаа хүлээлгэн өглөө

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс албан тушаалаа орхиж байна.Сандерс төрөлх Арканзас муждаа эргэн очиж өөрийн үйл хэргээ үргэлжлүүлэх болно хэмээн Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ.

Сандерс Цагаан ордны хэвлэлийн албыг удирдсан богино хугацаагаа амьдралынх хамгийн чухал цаг мөч байсан хэмээжээ.Туслах нарийн бичгээр ажлын гараагаа эхэлсэн Сандерс 2017 оны долдугаар сард Д.Трампын хэвлэлийн албаны даргаар томилогджээ.Хэдийгээр Сандерс гэр бүлдээ илүү цаг зав зарцуулахын тулд албан ажлаа орхиж байгаа хэмээн мэдэгдсэн ч хэвлэлийнхэнтэй үүсгэсэн тааламжгүй харьцаа, ерөнхийлөгч Д.Трампын дарамт шахалт түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн нь тодорхой юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)