Хуулийн бодлогын зөвлөлтэй боллоо

 Монголын эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлуудад мэргэжлийн арга зүй, өмгөөллийн туслалцаа авах зорилгоор хуулийн бодлогын зөвлөлтэй боллоо.

Энэхүү зөвлөлийн гишүүнээр Монгол улсын гавьяат хуульч, доктор /Ph.D Р.Оюунбадам, Хууль зүйн дэд сайд асан В.Удвал, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, МУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны бус хуулийн зөвлөх Р.Булгамаа МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал асан, хууль Х.Номингэрэл нар ажиллахаар болжээ.

Эмэгтэйчүүд, хүүхдийн зөрчигдөж буй эрхүүдтэй холбоотой асуудлыг, мөн гэмт этгээдүүдэд хүлээлгэх хуулийн хариуцлагыг хууль эрх зүйн бодлогод хэрхэн тусгавал зохистой талаарх саналуудыг МЭХ-ны Ерөнхий зөвлөлийн дэргэдэх энэхүү мэргэжлийн баг гаргаж байх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)