Рианна: "Ээж болохыг хүсэж байна"

Греммийн шагналт дуучин Рианна саяхан Interview сэтгүүлд ярилцлага өгч, хувийн амьдрал найз залуугийнхаа тухай ам нээжээ.31 настай дуучин бүсгүй хоёр жилийн өмнөөс Хассан Жамил гэх бизнесмен залуутай болзох болсон ч харилцаагаа олноос нууж ирсэн юм.

"Сүүлийн хэдэн жилд би сэтгэлзүйн амар амгалан байдал биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг ойлгосон.Хэрвээ чи аз жаргалгүй, сэтгэл санаа чинь тайван бус байвал дуртай ажлаа ч хийж чадахгүй шүү дээ. Ийм байхыг би хүсэхгүй байна.Одоо миний амьдралд шинэ харилцаа гарч ирсэн.Ажлын төлөвлөгөө маань ч нэг хоёр өдрөөр онгорхой байж "хувийн" ажилтай хэмээн тэмдэглэгдэх болсонд баяртай байгаа" гэжээ.

Найз залуу Хассантайгаа хуримлахаар төлөвлөж байгаа эсэх талаар сэтгүүлчийн асуултад тэрээр "Би үнэхээр дурласан. Гэхдээ гэр бүл зохиох эсэх нь бурхны таалал байх биз.Гэхдээ ээж болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна" хэмээн хариулжээ.

Forbes сэтгүүлийн үнэлгээгээр барбадос бүсгүй дэлхийн хамгийн баян дуучнаар нэрлэгдээд буй. 2019 он гарсаар Рианна өөрийн нэрийн брендээ хувцас загвараар өргөжүүлж 600 сая долларын ашиг олоод байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)