“Яараад яах вэ” аяныг эхлүүллээ

Орон нутагт гарч буй ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Амралт зугаалгын улирал эхэлж байгаа тул орон нутгийг зоригсдын тоо нэмэгддэг. Тиймээс тус газраас орон нутгийн хөдөлгөөний хяналтаа эрчимжүүлсэн байна. Өнгөрсөн зун  188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурчээ. Тээврийн цагдаагийн алба хаагчид 24 цагийн хяналтыг Монголын Улсын бүх замд тавьдаг. Өнөөдрөөс эхэлж буй, эрчимжүүлсэн хяналт шалгалт ес дүгээр сар хүртэл үргэлжлэх гэнэ.

Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг. Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Энэ хүрээнд “Яараад яах вэ” аяныг эхлүүлж буйгаа энэ үеэр мэдээллээ. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулах гэнэ.

Мөн бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчдог, согтуугаар машин барьдаг, шөнө гэрлээ шилжүүлдэггүй, эгнээ байраа буруу эзэлдэг гэх мэт зөрчлүүдийг орон нутгийн замд их гаргадаг гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)