Шинэ Зеландад алим хураах роботыг туршиж байна

Шинэ  Зеландад алим хураах роботын арилжааны туршилт хийгдэж эхэлжээ.Ургац хураалтын үеэр тариаланчдад ажиллах хүчний хомсдол үүсдэг тул Abundant Robotics компанийн уг роботыг зохион бүтээжээ.Шинэ туслахтай болсондоо фермерүүд баяртай байгаа ч робот хүнийг бүрэн орлох боломжгүй. Жишээлбэл мөчир бүрээс алим хайх арга нэг мөр шийдэгдээгүй байгаа юм.

Бүрэн боловсорсон жимсийг олоход лидар гэдгийг ашиглаж байна. Энэ нь болсон алимыг хоногийн хугацаанд илрүүлэх чадвартай гэнэ. Түүний дараа вакумын агрегатаар болсон алимыг соруулан хураадаг ажээ.

Хураагч робот нь жимсийг бараг гэмтээхгүй бөгөөд хүний гараар хураасантай адил хурдтай ажилладаг гэнэ. Гэхдээ робот учир өдөр шөнөгүй ажиллаж чадна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)