Ачааны хөлөг онгоц руу пуужин харважээ

Оманы хоолойд газрын тос тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц руу өчигдөр үл мэдэгдэх усан онгоцноос пуужин харважээ. Пуужинд оногдож гэмтсэн усан онгоцны багийн гишүүдийг АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцны багийнхан аварч чаджээ. 

Ачааны хөлөг онгоц руу пуужин харвасан явдлыг АНУ мөрдөн шалгаж, аль улс, ямар бүлэглэлд харъяалагдах усан онгоцноос харвасан болохыг тогтоохыг оролдож байна. Сонирхолтой нь АНУ-тай сүүлийн жилүүдэд илт зөрчилдөж байгаа Иран улс энэ асуудалд оролцоогүй, бидэнд хамаагүй гэж мэдэгджээ. Хэрэв Ираны оролцоо нотлогдохгүй бол Ойрх Дорнодын бүс болон газрын тосны зах зээлд хурц асуудал үүсгэх сонирхолтой гуравдагч этгээдийн оролцоо байж ч болзошгүй юм. Учир нь энэ үйл явдлын улмаас газрын тосны үнэ савласан хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ.

Оманы буланд хяналт тогтоож газрын тосны тээвэрлэлтийг аюулгүй явуулах зорилгоор АНУ-ын БХЯ тус буланд довтолгооны "Мэйсон" гэсэн байлдааны хөлөг онгоцыг нэмж илгээхээр шийдвэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Хүчтэй нэг нь зохицуулж байхгүй бол дээрэм ихсээд дайн болох нь илүү хурдан байх даа.

    0 0 Хариу бичих
  2. АНУ санаатайгаар зохион байгуулсан байх магадлалтай

    6 0 Хариу бичих
  3. sem awga sursan argaa hereglej bna.

    3 0 Хариу бичих
  4. Хаа холын Америк тэнд үхсэнээ хийж яс хаяж яваа юм болоо

    4 5 Хариу бичих
  5. Израйлын эсвэл Саудын арабын явуулга байх

    5 3 Хариу бичих