Увс аймаг Киргиз улсын Иссык-Куль мужтай хамтран ажиллахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд найрамдах киргиз улсад албан ёсны айлчлал хийж байна. Уулзалт хэлэлцээрийн дараа хоёр улсын Ерөнхийлөгчийг байлцуулан есөн төрлийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол тус улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болжээ. Энэ үеэр Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын Иссык-Куль муж дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба хооронд Худалдаа-эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. umkhii durvuduud

    0 0 Хариу бичих