NBA-гийн дөрвөн удаагийн аварга Тони Паркер сагсан бөмбөгөө орхино

Франц тоглогч Лигид 2001 оноос хойш тогложээ. Энэ хугацаанд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дөрвөн удаагийн аварга болж амжсан Тони Паркер спортын замналаа төгсгөж байгаагаа твиттер хуудсаар дамжуулан мэдээлжээ.

2018/19 оны тоглолтын улиралд тэрээр "Шарлотт" хотын багт тоглон 56 тоглолт хийж дундажаар тоглолт бүрт 9,5 оноо авч байв.

"Би сагсан бөмбөгөөс маш сэтгэл хангалуун явж байна.Энэ бүхэн ер бусын аялал байлаа. Хамгийн зоригтойгоор мөрөөдлөө гэхэд NBA болон Францын шигшээд амьдралынхаа хэсэг агшныг өнгөрөөнө гэж бодоогүй юм. Бүхний төлөө маш их баярлалаа!" гэж сагсан бөмбөгч бичжээ.

Паркер карьерынхаа явцад Францын "Расинг Пари" (1999-2001), NBA-гийн  "Сан-Антонио" клубт (2001-2018) 17 улирлыг өнгөрөөжээ.Түүнийг Европын  хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор 2013 онд, Европын шилдэг сагсан бөмбөгчнөөр 2007, 2013 онуудад тус тус нэрлэж байлаа.Түүнийг Үндэсний  сагсан бөмбөгийн холбоо 2006, 2007, 2009, 2012-2014 онуудын хамгийн үнэ цэнэтэй тоглогч гэж нийт зургаан удаа нэрлэжээ.

Тэрбээр 2013 онд Францын шигшээгийн бүрэлдэхүүнд Европын аварга, 2011 онд мөнгөн медөльтан, 2005, 2015 оны хоёр удаагийн хүрэл медальтан болж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)