“Органик”, “Байгалийн гаралтай” гэсэн шошгонд итгэхгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр “Алсыг харъя, органикийг сонгоё” сэдэвт хэвлэлийн хурал Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд боллоо. Хурлыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар , нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран хийв. Ингэхдээ Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Сүүлийн үед дэлхий нийтээрээ органик бүтээгдэхүүнийг чухалчлах болсон. Тэр утгаараа эрх зүйн орчин бүрдүүлж, иргэдээ ойлголттой болгохыг зорьж байгаа юм. Манай улсын тухайд иргэд ихэвчлэн малыг гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэн , харьцангуй эрүүл хүнс хэрэглэж байсан бол зах зээлд шилжснээс импортын бүтээгдэхүүн голлох болсон. Тиймээс органик хүнсэнд анхаарч эхэлсэн. Ингэхэд эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч иргэдийн ойлголт муу байгааг ХХААХҮЯ-наас танилцуулав. Тодруулбал, органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид тариаланчид, үйлдвэр эрхлэгчид органик хүнсний талаар мэдээлэл, мэдлэг дутмаг улмаас хууль дүрмийн хэрэгжилт удааширч, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ “органик”, “байгалийн гаралтай”, “цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал их гараад байгаа гэнэ.

Тиймээс ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, нийслэлийн хөдөө аж ахуйн хамтран зах зээл дээр байгаа “органик”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд улсын хэмжээнд тандалт судалгаа хийжээ. Судалгааг 360 зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнд хийжээ. Дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний 38.9 хувь нь Органик хүнсний тухай хууль тогтоомжийг зөрсөн шошготой, импортын хүнсний буюу 35.7 хувь нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Энэ дагуу холбогдох байгууллагаас 200 орчим аж ахуйн нэгжид сануулга, зөрчлийг  арилгах талаар хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

Ц.Золцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. итгэж болох юм ер нь манайд байна уу ? :)

    1 0 Хариу бичих