Хулсны баавгайн хамгийн жижиг бамбарууш 42 грамм жинтэй

БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотод хулсны баавгайн хамгийн жижиг бамбарууш  төржээ. Эмэгчин, нярай бамбарууш ердөө тахианы өндөгтэй тэнцүү хэмжээний буюу 42.8 грамм жинтэй төрсөн байна. Чэндү хотын хулсны баавгай үржүүлгийн газрын ажилтнуудын мэдээлж буйгаар, Чэнда нэртэй баавгайнаас төрсөн хоёр ихэр бамбаруушийн нэг нь энэ аж. 
Бамбаруушнуудын түрүүлж төрсөн нь 172 грамм жинтэй, хэвийн өсөлттэй байгаа бол сүүлд төрсөн нь түүний биеийн хэмжээг гурав хуваасны хоёртой тэнцэх хэмжээтэй юм байна. Хамгийн жижиг бамбаруушийг 24 цагийн турш арчилж, эмч нар биеийн байдлыг нь хянаж байгааг “Синьхуа” агентлаг онцолжээ. 
Үүнээс өмнө буюу 2006 онд тус баазад төрсөн, 51 грамм жинтэй Уи нэртэй бамбарууш хамгийн жижигт тооцогдож байсан юм. Одоо Уи 132 кг жинтэй, хэвийн, эрүүл саруул өсөж байгаа гэнэ. Энэ дашрамд өгүүлэхэд, Чэндү хотын хулсны баавгай үржүүлгийн газар 2018 онд 284 бамбарууш төрж, 98 хувь нь эрүүл бойжиж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)