Халхын голын дайны ялалтын ойд зориулсан хамтарсан үзэсгэлэн нээгджээ

Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА-ийн Их Петрийн нэрэмжит Антропологи, угсаатны музей Кунсткамератай хамтран "Халхын голын байлдааны ялалтын 80 жил“  гэрэл зургийн үзэсгэлэнг зургадугаар сарын 10-аас есдүгээр сар хүртэл зохион байгуулж  байна. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Санк-Петербург хотноо нээгдсэн энэхүү үзэсгэлэнд тус хоёр байгууллагын  болон Монгол Улсын архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин гэрэл зургуудыг дэлгэж үзүүлж байгаа ажээ. 

Тэдгээрийн дотор 1939 оны Халхын голын байлдааны үед БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнгийн гэрэл зурагчид болон ЗСБНХУ-ын Цахилгаан мэдээний агентлаг  буюу ТАСС-ын сурвалжлагчдын авсан  гэрэл зургууд, мөн түүнчлэн Оросын ШУА-ийн Антропологи, угсаатны зүйн музей  ба Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний ангийн  Халхын голын байлдаан болсон газар оронд очиж  авсан хөшөө дурсгалуудын зургууд тавигдсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 10 ЖИЛД ДАНДАА ХУДЛАА ТҮҮХ ЗААЛГААД МАНАЙ МОНГОЛЧУУД НЭЭРЭЭ ХЭРЭГ АЛГА. ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГҮЙ, УЛАМЖЛАЛТ ЗАН ЗАНШИЛ, ЁС СУРТХУУН БАРАГ Л ӨВЛӨГДӨӨГҮЙ ОДОО ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГЭЭ АД ҮЗДЭГ ГЭХ МЭТ ИЙМ Л МОНГОЛЧУУД ОЛШРООД ҮЛДЭХ БОЛЛОО. МЭДЛЭГТЭЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС НЬ НЭГДЭЭД ЯДАЖ Л СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭЭСЭЭ ЭХЛЭЭД МОНГОЛЫН ҮНЭН ТҮҮХЭЭ ХЭВЛЭЖ ГАРГАА. ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААН ГЭЖ ХӨӨРӨӨД БАЙХААРГҮЙ ЮМ БАЙНА ГЭЖ САЯ Л ОЙЛГОЖ АВЛАА. ОРОС ЯПОН 2 -Н ТАЛААР ШАЛ ӨӨР ОЙЛГОЛТТОЙ БОЛЖ БАЙНА. АРАЙ Ч ДЭЭ

    0 0 Хариу бичих
  2. Байлдаан бол болсон. Харин, яг юу болоод өнгөрснийг социалист-марксист-сталинист-зөвлөлт маягийн тайлбараар биш харин бодит байдалд нийцүүлж албан ёсоор тайлбарлах цаг ирсэн баймаар. Гэтэл, энэ хэд юу хийгээд байна аа. Халх голын дайн гээч нь СССР ба Япон гэх хоёр эзэрхэг гүрний хоорондын зодоон манай нутагт болсон хэрэг. Манж болон Өвөр монголчууд Япончуудад, харин манай монголчууд СССР-т хүчиндүүлэн энэ байлдааны булан тохойд татагдан оролцсон. Монголын талаас үрэгдсэн хүмүүсийн 20 хувь нь дайнд үрэгдсэн бол, харин 80 хувийг нь цуст оросуудын явуулгаар хэлмэгдүүлэн буудан алсан. Дайнд хэн ч ялаагүй, ид үед нь Москвад болсон томчуулын хэлэлцээрээр яг байгаа байгаа газраараа хилийн шугам татаад гал зогсоохоор тохиролцсон. Халх голын дайн бол монголчуудын хэлмэгдлийн эмгэнэлт сэдвүүдийн жагсаалтад тэргүүлнэ. Үүнийг баяр баясгалантай тэмдэглэх нь буруу. Түүх бичлэг өөр бослон, маш их материал ил болсон. 90 он хүртэл бид зөвхөн ЗХУ-ын бичиг өгсөн цаасыг үздэг байсан ба шал худлаа түүх байв. Монголчууд минь, 39 оны Халх голын дайны 80 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа бол Хэлмэгдлийн хар сүүдэрт дайруулсан, СССР-ийн дарангуйлал дор хүчиндүүлэн олон хүнээ алдсан эмгэнэлт хар өдрүүдийг дурссан ийм байдлаар тэмдэглэх хэрэгтэй. Ямар ч ялалт байгаагүй.

    0 0 Хариу бичих