Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 156 сая төгрөгийн өртөгтэй техникийг улсын орлого болгоно

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг тухайн орон нутгийн иргэд үйлдэх болжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн 34 настай П-д холбогдох хэргийг  Улсын Дээд Шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна. 

Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх нь Эрүүгийн хуулиар байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцогддог төдийгүй гэмт этгээд нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлж дээр нь гэмт үйлдэл хийхдээ ашигласан машин техник хэрэгсэл, түүнтэй адилтгах төлбөрийг улсын орлого болгох хуулийн зохицуулалт бий.  

Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч П нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ  ашиглаж байсан нийт 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгох эсвэл үнийн дүнтэй дүйцэх төлбөрийг  төлөх ёстой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нэг муу энгийн иргэнийг болохоор хамаг юмыг нь хураагаад улсын орлого болгоно Чойжилсүрэн Номтойбаярыг болохоор яаж ч чадахгүй арчаагүй ард түмнийг дарангуйлсан хөгийн хөсрий төр засаг

    1 0 Хариу бичих