3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн цомын тэмцээн нөгөөдөр эхэлнэ

ОУСБХ-ны 3х3 сагсанбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-23-нд Голландын Амстердам хотноо болно. Тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг оролцох юм. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг аль аль нь оролцоно. 3х3 сагсанбөмбөгийн спорт өндөр хөгжсөн есөн улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ аль аль нь дэлхийн цомын тэмцээнд шалгаран оролцож байгаа аж /ОХУ, БНХАУ, Монгол, Япон, Франц, Голланд, Украин, Латви, Австрали /. Багууд тав таваараа дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсгээс шалгарсан багууд цааш олимпийн системээр аваргаа тодруулах юм.  Тэмцээний түүхэн дэх хамгийн амжилттай баг нь Сербийн эрэгтэй шигшээ бөгөөд өдгөө аварга цолыг хадгалж буй тэд өмнөх таван тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртэж байв.

Эрэгтэй

A хэсэг: Серб, АНУ, Голланд, Турк, БНСУ

B хэсэг: ОХУ, Монгол, Украин, Эстон, Пуэрто Рико

C хэсэг: Словен, БНХАУ, Литва, Катар, Франц

D хэсэг: Япон, Латви, Бразил, Польш, Австрали

Эмэгтэй

A хэсэг: БНХАУ, Голланд, Унгар, Латви, Туркменистан

B хэсэг: Франц, Япон, Швейцарь, Австрали, Андорра

C хэсэг: Монгол, Румын, Иран, Чех, Испани

D хэсэг: ОХУ, Украин, Индонези, Итали, Шинэ Зеланд


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сугалаа аль алинд нь сайхан таарчээ. Группээсээ гарах боломж байна.

    0 0 Хариу бичих