Их газрын чулууны ууланд тарвага нутагшуулжээ

Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас тарвага сэргээн нутагшуулах ажил эхэлжээ.

Их газрын чулууны уул орчим нь  2000 оны дунд хүртэл тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасжээ. Өнгөрсөн онд уг газарт тарваганы тооллого явуулахад  тодорхой тооны тарвага нутагшиж байсан аж. Ингээд Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас тарвага нутагшуулах тус төслөө эхлүүлсэн байна.  Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдана гэдгийг тэд тайлбарлав. Тарвага нутагшуулсан газартаа харуул хамгаалалтыг сайжруулж байгаль хамгаалагч хоёр, идэвхтэн байгаль хамгаалагч гурван хүнийг цалинжуулан ажиллуулж, хөдөлгөөн мэдрэгч камеруудыг байршуулснаар хууль бус агналт гарах нөхцөл гарахгүй гэдгийг мөн учирлав. 

Дашрамд дурдахад, тарвагыг хууль бусаар агнахад эр тарваганы 170000 төгрөг, эм тарвага 210000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж дээр нь Зөрчлийн тухай хуулиар 500000-3000000 төгрөгийн торгууль төлдөг.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. яг зөв

    0 0 Хариу бичих