Орон нутгийн замд зорчихдоо болгоомжтой байхыг анхааруулав

Өчигдрөөс эхлэн нийт нутгаар хуртай байгаа. Бороо өнөөдөр ч үргэлжлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор орон нутгийн зам усанд автаж, үер давсан байгаа тул зам хэрэглэгчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Тухайлбал, Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн авто замын 100 км,117 км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж, далан усанд идэгдэн тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсжээ. Мөн Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын 107 км 800 м, 116-123 км-ийн хооронд хэсэгчилэн зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн байгаа аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)