Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчийн тоо 203.5 мянгаар нэмэгджээ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 203.5 мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 59.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний таван сард 367.3 мянган хүнд  117.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс дээрх хэмжээгээр өссөн үзүүлэлт гэнэ.

Ийнхүү халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.9 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн энэ хугацаанд  18 хүртэлх насны 912 мянган хүүхдэд 91.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)