ЭЕШ маргааш эхэлнэ

 Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш түүхийн хичээлээр эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсч байгаа юм. Тиймээс мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-20-нд болох юм.

ЭЕШ өглөө 09.00 цагаас Монгол Улсын  түүхийн шалгалтаар эхлэх бол өдөр 13.00 цагаас физикийн хичээлийн шалгалт үргэлжлэн авна. Харин энэ сарын 18-нд хими, газар зүй, англи хэл авах бол энэ сарын 19-нд биологи, математикийн хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын сүүлчийн өдөр буюу энэ сарын 20-нд монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг шалгуулагчид өгнө.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулав.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)