Э.Амартүвшин Италид дуурийн гол дүрийг бүтээж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин өчигдөр Италийн Палермо хотын "Массимо" театрт тогложээ. Тэрбээр Италийн хөгжмийн зохиолч Ружеро Леонкаваллогийн “Pagliacci” буюу “Хэрмэл жүжигчид”  хоёр үзэгдэлт сонгодог дуурийн гол дүрийг бүтээжээ. Түүнчлэн энэ сарын 15, 16, 21, 23-нд “Pagliacci” дуурьт тоглох гэнэ.

Э.Амартүвшин арванхоёрдугаар сард Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой нэг тайзнаа тоглох юм байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 14, 16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)