Хойшлогдсон нислэгүүдийн цагийн хуваарь гарчээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан авиа компаниудын нислэг хойшлоод буй. Тодруулбал, өнөөдөр Хонконг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатсан. Тэгвэл эдгээр нислэгийн хуваарь гарчээ.

Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ297 аяллын нислэг өнөөдөр 20.10 цагаас,

Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг өнөөдөр 20.05 цагаас,

Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг мрагааш 06.00 цагаас,

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг маргааш  02.30 цагаас,

Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг маргааш 05.00 цагаас болсон байна.

Түүнээс гадна "Хүннү эйр" компани өнөөдөр цаг агаарын нөхцөл байдлын улмаас Мөрөн, Өлгий, Увс, Эрээн чиглэлийн нислэгүүд зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цуцлагджээ. Мөн Ховд, Хайлаар, Даланзадгад чиглэлийн нислэгүүд саатсан бөгөөд цаг агаарын байдал сайжирсан тохиолдолд нислэг үйлдэх юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)