АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг нээлтээ хийлээ

АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг нээлтээ хийлээ. Японы хөрөнгө оруулалт бүхий Япон, Монголын хамтарсан эмнэлэг нь  иргэдэд үйлчлэх, оюутан дадлагажуулах зориулалт бүхий юм. Уг эмнэлгийг Япон стандартын дагуу аравдугаар сарын 1 хүртэл “Start Up” буюу тоног төхөөрөмжөө турших, эмч мэргэжилтнүүдээ тоног төхөөрөмж дээрээ ажиллуулах зэрэг үйл ажиллагаа явуулж жигдрүүлэх аж. Япончууд энэхүү эмнэлгийн менежментийг таван жилийн турш хариуцах юм байна.

Тус эмнэлэг нь жилдээ амбулаторийн үзлэгийг 180.000 хүнд үзүүлэх бөгөөд 4300 хүн хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой юм. Түүнчлэн 2060 хүнд мэс ажилбар хийх, 150 резидент эмч ажиллуулах аж. Мөн мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламжийг нарийн мэргэжлийн бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. medreln mes zasal mongold emchlehgui gesen onoshtoi emchleh tasag bii uy

    0 0 Хариу бичих
  2. Ashgui de mash saiban medee baina mongol hun bolgon eleg buten eruul enh baigaasai

    0 0 Хариу бичих
  3. Үе үеийн төгсөгчид, багш нарын мөрөөдлийг бодит биелэл болгосон Г.Батбаатар захиралд баяр хүргэе.

    0 0 Хариу бичих