Лүн сумын цахилгааны шугамыг засварлаж дуусжээ

Үерийн улмаас хэд хэдэн газар өндөр хүчдэлийн шугамууд хазайсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XIII хороо Шувуун фабрик орчмоор үерлэсний улмаас өчигдөр 10.20 цагийн орчимд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хазайж, унасан тул хүчдэлийг чөлөөлжээ. Одоо эдгээр тулгууруудыг сэргээн босгох ажил хийгдэж байна. Мөн Чингэлтэй дүүргийн XIX хороо Гүнтийн зусланд цахилгаан дамжуулах агаарын шугам гэмтсэнээс хэрэглэгчдийн цахилгаан хангамж өчигдөр түр тасарсан байна. Тэгвэл мөн өчигдөр 15.40 минутын орчимд гэмтэж тасарсан 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамын унасан тулгууруудыг сэргээн босгох ажлыг УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад өнөөдөр 16 цагт гүйцэтгэж дуусгажээ. Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж 16.20 цагт хэвийн болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)