Төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцжээ

Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцжээ. Уг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Ерөнхий сайдын 2018 оны зургаадугаар сарын 22-ны 123 дугаар захирамжийг үндэслэн байгуулсан байна.

Үүнй дараа УИХ тус хэлэлцээрийг соёрхон баталсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)