Таван хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 575 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 383 дуудлага, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулжээ. Ослын улмаас нийслэлд 16 хүн гэмтэж, орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.

Өчигдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин 5 зорчигчтой замын зорчих хэсгийн хажуу руу унасан осол гарчээ. Ослын улмаас дөрвөн том хүн нэг хүүхэд нас барж, 11 настай хүүхэд хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлыг сонгох шаардлагатай.

Мөн их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэд та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хурдаа тохируулан, бие биедээ хүндэтгэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Согтуугаар машин барих уйлдэл нь хуний амь насыг санаатай хороох оролдлого хийсэн гэж зуйлчлэгдэх естой юм.

    2 1 Хариу бичих
  2. Хэдхэн цагын тэвчэар дутлаа хайран сайхан хүмүүс минь хэзээ ийм байлаа энэ их зөвүүн цаг бна шүү бүгд л дор бүрнээ бодолтой болгоомжтой явцгаая тэгэх үү ард түмэн минь

    1 0 Хариу бичих
  3. бүсээ зүүж хэвшие ард түмэн минь ээ

    0 0 Хариу бичих
  4. Land 200 avsan bol shuud amortizator, Purshee solij bai. Uildveriih n mash naidvargui shuu. Land cruiser gedeg mashin Mongold 1997 onoos hoish 300 garui onholdson baidagiin.

    0 0 Хариу бичих
    • Hurd hetruuldegtei holbootoi bh.

      0 0
  5. humuus anhaaruulaad baihad yagaad iim ved zamd garch yvaad baidgiim be ami nasand chn ayultai shude

    0 0 Хариу бичих
  6. Манай мудакууд бүс зүүнэ гэдгийг ерөөсөө мэддэггүй үхэрнүүд, малнууд, оркууд. Хэрвээ, үүнийг уншиж байгаа та өөрийгөө үхэр, мал биш гэж байгаа бол яг үүнээс хойш машинд суухдаа дандаа бүс зүүж бай, ялангуяа хотоос гадагш хурдтай явдаг зам дээр. Дээрх мэдээнд бичигдсэн Ланд бол нэлээд хурдтай л явж байсан байх, гэхдээ доторхи хүмүүс нь бүс зүүгээгүй явсан гэдэг нь нэн ойлгомжтой байна. Дээр нь манайхан хүүхдийн суудал ч гэж хэрэглэж мэдэх биш. Бүс зүүсэн байсан бол 5 байтугай нэг ч хүний амь үрэгдэхгүй л байх байсан болов уу гэдэгт би 100 итгэлтэй байна. Хэдхэн жилийн өмнө, манай нэг найзын насанд хүрч байсан хоёр хүү хоёулаа бас л бүс зүүж яваагүй учраас ижил төстэй ослоор хоёул газар дээрээ алга болж байсан харамсаад барахгүй осол болж билээ.

    4 0 Хариу бичих
  7. согтуугаар жолоо барьсан тохиолдолд машин барих эрхийг нь насан туршид нь хасдаг хуультай л болохгүй бол Монголчууд архи уучихаад жолоо барьдагаа хэзээ ч болихгүй ...

    1 0 Хариу бичих
    • Тэгж ч туйшлруулж болохгүй ээ. 2-оос дээш жилээр хасвал хүний эрх гэдэг юм руу орчихно. Мөнгөн торгуулийг нь дааж давшгүй шахуу тавиад өгөхөд л болох юм. Манайхны гэнэтийн шалгалтаар согтуу гэдэг нь тогтоогдсон, мөн эхний тохиол бол 6 сараар эрхийг нь хасаад 3 сая төгрөгөөр торгоход яг болно, хаширна. Ингэж хаширчихаад, тэгээд мартаад дахин ийм явдал гаргавал, эсвэл согтуугаар жолоо барьж яваад осол гаргасан бол эрхийг нь 2 хүртэл жилээр хасч 15 сая хүртэл төгрөгөөр торгодог болчих юм бол манайхны хулхи навс бууна даа. 15 сая төгрөг олно гэдэг чинь алаан байхгүй юу, 2 жил машин барьж чадахгүй тэлчийнэ гэдэг бол ёстой алаан байхгүй юу. Ингэсэн хүн дахин хэзээ ч согтуугаар машин барихгүй. Харин, ийм торгуул шийтгэл хүлээн мөнгөө төлж, 2 жил эрхээ хасуулчихаад хэрвээ дахин давтах юм бол 6 сар шоронд суулгахад гэмгүй, дээр нь дахин 2 жил эрхийг хасч, мөн 15 сая төгрөгөөр торгох.

      0 0