Шийдэл инженерүүдийн толгойд бий

Энэ бол гол биш, зүгээр л борооны ус

Лийр услахаар хуримтлуулж буй бороон дусал
Бороо ашиглах урлагийг технологи гэнэ 
Ийм аймаар ашигч байхыг мэдлэг гэнэ
Тээр тэнд дэх улаан цамцат бол би
Гоё зурагны хэсэг байхаар чармайна
Бороон дусал дээр амгалан оршиж, уулс тольдно
Бороон дусал дээр хайр цэцэглэж, лийрний мод нахиална
Зарим хүн бороог мэдэрдэг
Зарим нь зүгээр л бороонд нордог
Зарим улс бороог баялаг гэж ашигладаг
Зарим нь зүгээр л үер болгон урсгадаг

Бороо хуримтлуулсан энэ цөөрмийг дээм гэж нэрлэдэг. Борооны усыг хуримтлуулж тог гаргаж авдаг юм. Харин бороо орохгүй удаж хуурайшсан үед усаа тариан талбай руугаа өгдөг. Энэ улс бороог алт гэж үздэг.

Харин энэ бол зүгээр л нэг сургуулийн машины зогсоол. Гэхдээ энэ зогсоолын дээвэр нь тог үйлдвэрлэж манай сургуулийн бүх тогны хэрэгцээг хангадаг. Бүүр сургууль даяар нь шүү. Тэр урд талын самбар дээр нь сургууль нийтдээ ямар хэмжээний тог хэрэглэж байгааг, зогсоол ямар хэмжээний тог үйлдвэрлэж байгааг хэн дуртай нь очиж шалгаж үзэж болно. Тогийг нүүрсээр л биш нараар бас борооны уснаас гаргаж авч болдог. Ийм хэмжээний зогсоолоос бүтэн нэг дүүргийн гэр хорооллын тогийг гаргаж авах боломжтой. Энэ улс нарыг баялаг гэж үздэг.

''Нууц захидал элчийн аманд байдаг шиг
Шийдэл инженерүүдийн толгойд бий''

Бас манай сургууль компаниудад хэрвээ та нар манай сургуультай ойрхон үйлдвэр барьж оюутнуудыг маань ажиллуулбал бид үнэгүй тогоор хангана гэж санал тавьсан. Чадах зүйлээ бусдад өгч хэрэгтэй зүйлээ санал болгохыг зэрэгцэн орших урлаг гэнэ.

Жижиг жараахай миний төлөө

Том акул санаа тавихыг нийгмийн хариуцлага гэнэ


КIT их сургуулийн оюутан С.Болортуяа


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Yamar teneg zuirlel ve. Yu geh geed baigaan bee.

    0 0 Хариу бичих
  2. Shinjleh uhaanii undesleltei ym oruulj bgaachee. Zuvhun ene heden narnii zain huraaguuraar hangana gj bhgui sh dee. Barimt eh survaljtai ym oruulj bgaachee.

    0 0 Хариу бичих