Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан Лего үйлдвэрлэж эхэллээ

Хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох болон зохион бүтээх чадварыг сайжруулахаар бүтээгдсэн Lego хүүхдийн эвлүүлдэг тоглоомыг үйлдвэрлэгч LEGO Foundation, LEGO Group хамтран харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан шинэ төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн тавдугаар сард Парис хотноо болсон нэгэн чуулганы үеэр LEGO Group-ын төлөөлөгч харааны бэрхшээлтэй, хараагаа бүрмөсөн алдсан хүүхдүүдэд зориулан брайль үсгэн тэмдэглэгээ бүхий лего тоглоом үйлдвэрлэх болсноо мэдэгдсэн байна.

Шинэ төрлийн лего тоглоомын анхны санааг Данийн харааны бэрхшээлтэй иргэдийн холбооныхон 2011 онд санаачилж, 2017 онд Бразилийн Дорина Новиллын хараагүйчүүдийн сангаас бүтээснийг Дани, Бразил, Их Британи, Норвегид хөгжүүлсэн байна.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар дэлхий даяар хараагаа бүрэн алдсан болон харааны бэрхшээлтэй 19 сая хүүхэд бий гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)