Эх дагинын сүмийн сэргээн босголтын хандивын мөнгөний дөнгөж 9 хувь нь орж иржээ

Парисын эх дагинын сүмд гал гарч уг түүхэн барилгын дийлэнх хэсэг шатсанаас хойш хоёр сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар сэргээн босголтод амласан хандивын мөнгөний ихэнх нь орж ирээгүй байгаа ажээ. Францын хэвлэлд мэдээлснээр хандивын мөнгөний ердөө 9 хувь нь орж ирсэн байна.

Тодруулбал, сэргээн босголтод амласан 850 сая еврогийн хандивын мөнгөнөөс дөнгөж 80 сая евро орж иржээ. Их хэмжээний хандив өгөхөөр амласан талууд сэргээн босголтын ахицыг үндэслэн, мөнгөө үе шаттай хувааж өгнө гэдгээ мэдэгдсэн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)