Дөрвөн орны эрдэмтэд "Бүс нутгийн даяарчлал ба Монгол Улс" сэдвээр чуулж байна

“Бүс нутгийн даяарчлал ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болж байна. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулж буй олон улсын энэхүү хуралд БНХАУ-ын Жилиний их сургууль, ОХУ-ын Байгалийн болон Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль, АНУ-ын Сэлфордын их сургуулийн эрдэмтэн профессорууд оролцож байна.

Энэ үеэр  "Нэг бүс - нэг зам" олон улсын төсөл боловсруулахад Хятад, Орос, Монгол Улс, “Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор”,“Даяаршил дахь Хятад, Япон, Солонгосын бүс нутгийн хамтын ажиллагаа ба засаглал", “Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжил”, ”Хятадын Торгоны замын эдийн засгийн бүсийг судлах нь: Бүс, ба Зам санаачлагын хүрээнд Монгол, Казахстаныг харьцуулах нь”,“Бүс нутгийн интеграци дахь Хятад, Монголын харилцааны шинэ хөгжил” зэрэг 10-аад илтгэлийг гурван орны эрдэмтэд  хэлэлцэж байгаа ажээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)