Японы Гадаад хэргийн сайдын Монгол Улс дахь айлчлал өндөрлөв

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөснийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-г Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)