Ши Жиньпин БНАСАУ-д анх удаа айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь БНХАУ-ын нам төрийн дээд удирдагчийн сүүлийн 14 жилийн дотор БНАСАУ-д хийх гэж буй анхны айлчлал бөгөөд Ши Жиньпиний хувьд БНАСАУ-д хийх анхны айлчлал аж. Энэ удаагийн айлчлал БНХАУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил тохиож буйгаараа онцлог гэж Хятадын  хэвлэлүүд тодотгожээ. 

Өнгөрсөн 2018 онд Ши Жиньпин, Ким Жон Ун нар дөрөв удаа уулзан, хоёр орны харилцаа, Солонгосын хойгийн нөхцөл байдал зэрэг асуудлаар санал бодлоо солилцон, олон нийтлэг ойлголтод хүрч, БНХАУ, БНАСАУ-ын харилцааны шинэ хуудсыг сөхсөн гэж ажиглагчид үзэж байгаа аж. 2019 он гарсаар хоёр улсын удирдагчид нэг удаа уулзаад буй юм. Энэ долоо хоногийн сүүлээр болох айлчлалын үеэр Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийж, хоёр орны найрамдлын цамхгийн нээлтийн ёслол зэрэг арга хэмжээнд оролцох гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)