Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Холидей Инн” зочид буудалд “Санхүүгийн салбарын комплаенс 2019” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас эрүүл мэндийн 6 байгууллагад хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг танилцуулна.

09.20 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний "Тавантолгой түлш" үйлдвэрийн ажилтай танилцана.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Байгалийн баялагийн засаглалын хүрээлэн”-гээс “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, санхүүгийн мэдээлэлд хийсэн үнэлгээний тайланг танилцуулна.

11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, шагнал гардуулна.

11.00 цагт СТӨ-нд “Монголын сэргэн мандал-Залуучуудын манлайлал” залуучуудын уулзалт болно.

19.00 цагт УДБЭТ-т “Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн нэгдсэн тоглолт болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр хуулийн байгууллагаар шалгуулах талаар иргэд мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)