Орхон голын Онгоцтойн аманд 220 метр урттай гүүр барих ажил эхэллээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Орхон голын Онгоцтойн аманд барих төмөр бетон гүүрний шавыг тавьжээ. Орхон голын 105 метр урттай модон гүүр нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 1993, 1997, 2004, 2009 онд урсгал засвар хийж байсан юм. Гэвч 2014, 2018 онд үерийн улмаас гүүрний шал бүрэн эвдэрч, гол тулгуур хазайж, даац авах боломжгүй болсон. Ийнхүү аялал жуулчлалын гол замд тооцогддог тус газарт шинээр гүүр барих зайлшгүй үүссэн юм. Үүний дагуу энэ жилийн төсөвт санхүүжилтийг нь тусгаж 220 метр урттай төмөр бетон гүүр, гүүрнээс сум хүртэлх 6.3 км хайрган зам, Цагаан голын 30.6 метр урттай төмөр бетон гүүрийн ажлыг хийхээр болсон. Энэхүү бүтээн байгуулалтыг цогцоор нь "Мотор сервис" ХХК гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн байна.

Төмөр гүүрийг бүрэн ашиглалтад ортол ард иргэд, жуулчдын ая тухтай байдал, эрэлт хэрэгцээг хангах үүднээс хуучин модон гүүрийг “Хархорин АЗЗА” компани сэргээн засварлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)