Төв аймгийн Нөхөрлөлд хамгийн их буюу 82,0 мм бороо оржээ

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсон бөгөөд 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсныг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булганд 48.5 мм, Архангайн Хашаат,Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул, Нийслэлийн Амгалан станцад 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна.  

10-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газраар +30...+35 градус,уулархаг нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байв. Бусад хугацаанд сэрүүссэн байна.  

Шөнөдөө 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-16-нд ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар -1...+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг +15...+20 градус, бусад нутгаар +8...+14 градус дулаан хоносон байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт 10-11-нд 0.0-0.4мм, 15-16-нд Тэрэлж, Багануур орчмоор 0.4-18.0 мм, хотын төв хэсгээр 0.9-33.0 мм, 17-нд хотын төв хэсгээр 4.0-8.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15,16-нд секундэд 15-20 метр, зарим үед Буянт-Ухаа орчмоор түр зуур секундэд секундэд 24-26 метр, бусад хэсгээр секундэд 18-20 хүрч ширүүсч шороон шуурга шуурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)