Үндсэн хуулийн ажлын хэсгийг Ө.Энхтүвшин гишүүн ахална

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусгасан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Д.Лүндээжанцан, Б.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Ц.Мөанх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нар ажиллахаар боллоо. 

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхийг баригчаар Д.Лүндээжанцан гишүүнийг томиллоо


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ