Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд “ЮНЕСКО-ийн GO-SPIN болон SAGA аргачлалыг ашиглан Монгол улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог илүү хүртээмжтэй болгох, жендэрийн орчин нөхцөлийг нь сайжруулах нь” сургалт болно. 

09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбарт Монголын хуульчдын холбоо, НЗДТГ-аас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө. 

09.00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд “Алтай-Улиастайн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хурал болно. 

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд "Сүрьeэгүй Ази тивийг бий болгох арга зам хайх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 

09.30 цагт “UB Grand” зочид буудалд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. 

09.30 цагт Монголын архетокторуудын эвлэлийн байранд  Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Спортын төв ордонд Биеийн тамир, спортын газраас “Монголын тамирчдын өдөр”-ийн талаар мэдээлнэ. 

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд цэргийн албаны үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт”-ын зохион байгуулагч нар тус уулзалтын талаар мэдээлнэ. 

13.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд шинээр тохижуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах танхим, “Сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх “АА” бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн тусламж үзүүлэх тусгай өрөө”-г ашиглалтад хүлээн авна. 

13.00 цагт ХСҮТ-д “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад нэвтрүүлэх ёслол болно. 

13.30 цагт Барилгын хөгжлийн төвд “Ази Европын бүс нутгийн ложистикийн чиг хандлага ба Монголын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг” семинар болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Зээлдэгчдийн холбоо”-ноос арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжийн талаар мэдээлнэ.

11.30 цагт ИЗНН-аас Үндсэн хуулиьд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)