Д.Трамп 2020 оны сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ  гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрээр Флорида мужийн Орландо хотноо дэмжигчидтэйгээ уулзах үедээ энэ талаар мэдэгдсэн байна. “2016 онд бид түүхэнд орох үйлс бүтээсэн. 2020 онд ч үүнийгээ давтах болно” гэж тэрээр хэлжээ. Мөн Цагаан ордонд очсон эхний өдрөөс л өрсөлдөгч хүчин нь хэвлэл мэдээллийн хэсэгслээр худал мэдээлэл цацаж, “шулмын ан” хийсээр ирсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Мөн 2020 онд сонгогдож чадахгүй бол дэлхий дахинд ямар түгшүүртэй нөхцөл байдал үүсэхийг анхааруулахаа мартсангүй. Түүнийхээр бол шүүмжлэгчид АНУ-ын эсрэг юм шиг байр суурин дээр зогсож, Ардчилсан намынхан болохоор миний, чиний та бидний мэддэг тэр хүчирхэг улсыг буюу АНУ-ыг устгахыг хүсч байгаа аж. Reuters/Ipsos-ын явуулсан судалгаагаар Д.Трампын нэр хүнд 40 хувьтай гэж гарсан бол 57 хувь нь бодлогыг нь дэмжихгүй байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)