Мишель Платиниг баривчиллаа

Францын цагдаа нар нэрт хөлбөмбөгч, Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан Мишель Платиниг баривчилжээ. Түүнийг 2022 оны ДАШТ-ийг  зохион байгуулах улсыг сонгон шалгаруулах санал хураалтад Катарыг ялуулахын тулд нөлөөлсөн хэмээн ийнхүү баривчилсан аж.

Тэрээр энэ ажилдаа тухайн үед Францын Ерөнхийлөгч байсан Николя Саркозиг татан оролцуулсан болох нь мөн тогтоогдоод байгаа ажээ. Николя Саркозигийн зөвлөх Софи Дион гэгчийг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан аж. Тамгын газрынх нь дарга байсан Клод Геанаас мөн энэ асуудлаар байцаалт авчээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ямар хуучин мэдээ тавьдаг юм.. -т Платиниг баривчлаагүй -т түр саатуулсан байгаад өнөөдөр сулласан

    0 0 Хариу бичих