М.Платиниг суллажээ

Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Мишель Платиниг баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Хэвлэлүүд түүнийг баривчлагдсаны дараа Катарт ДАШТ зохион байгуулах эрхийг авч өгөхөд нөлөөлсөн хэргээр шалгаж байгаа гэж мэдээлсэн. Харин суллагдсаных нь дараа “Түүний эсрэг ямар ч хэрэг үүсгээгүй, ДАШТ зохион байгуулах улсыг сонгон шалгаруулах үед болсон авлигын хэрэгт гэрчээр дуудаж байцаалт авсан” гэж бичих болсон байна. Өмгөөлөгч Уильям Бурдон нь “Байцаалтын үеэр М.Платини тайван байж, асуултуудад итгэлтэйгээр хариулсан” хэмээн ярьсан байна. ТАСС агентлаг энэ талаар мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Орос, катар хоёр аль аль нь л хахуулиар ДАШТ-ын эрх авсан нь ойлгомжтой л доо, Блаттер ч тэр Платини ч тэр ер нь бол хахууль авсанаасаа болоод л албан тушаалуудаа өгөө биз дээ

    1 0 Хариу бичих