Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст нэгдэх аян эхэлнэ

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран олборлох салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүлж байгаа ажээ. Энэхүү санаачилгын зорилго нь Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлэх аргачлалын хүрээнд талууд Монгол Улсын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг хөхиүлэн дэмжих, нэвтрүүлэх, даган мөрдөж бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах юм. 

Маргааш болох энэхүү аяны нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, тус ассоциацийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр,  Аспайр Майнинг ХХК-ийн захирал З.Ган-Очир, Багануур ХК-ийн захирал Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Саусгоби Сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат, Терра Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Сэм Боуэлс, Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар оролцож Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Цаашид уул уурхайн компаниуд энэхүү санаачилгыг дэмжин, хариуцлагаар нэгдэх үүд хаалга нээлттэй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)