БОАЖЯ Соёл, урлагийн газартай хамтран ажиллахаар болжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү санам бичгийг байгуулснаар аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээ, сургалт, зөвлөгөөн, уралдаан наадмыг хамтран зохион байгуулж, Нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн хамтран хэрэгжүүлж, орон нутагт зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийн менежментийг сайжруулахад судалгаа, шинжилгээ хийх юм байна.

Түүнчлэн Монгол орныг дэлхийд сурталчлан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж, байгалийн болон соёлын өвийн хамгаалалтын менежментийг сайжруулах, аялал жуулчлалд татан оруулах нь чухал гэдгийг БОАЖЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Turiin baiguullaguud xoorondoo sanamj bichig zurj xamtran ajillana. Oilgoxod xetsuuie.

    0 0 Хариу бичих