Хүхрийн хүчлийн халдлага үйлдсэн таван хүнд ял оноожээ

Украйн улсын авлигын эсрэг тэмцэгч Екатерина Гандзюкийг хүхрийн хүчлээр хөнөөсөн үйл явдалтай холбогдуулан таван хүнийг хорих ялаар шийтгэжээ.

Дээрхи халдлага тус улсын өмнөд хэсэгт орших Херсон хотод өнгөрсөн болж хохирогч Екатеринагийн биеийн 30 хувь түлэгдэн, 16 удаагийн мэс засалд орсон ч гурван сарын дараа буюу 11 дүгээр сард 33 насандаа таалал төгссөн юм.

Херсон хотын захирагчийн зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг авлигын эсрэг дуугарагч, ой, ногоон орчны хууль бус ашиглалтын эсрэг тэмцэгч гэдгээр нь олон улсад мэддэг билээ.

Харин өнгөрсөн пүрэв гарагт тус улсын шүүхээс халдлагыг үйлдсэн 5 этгээдэд 3-6.5 жилийн хорих ялаар шийтгэх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ уг халдлагыг зохион байгуулсан Серхий Турбин болон халдлагыг гардан гүйцэтгэсэн Микита Храбчук нарыг хамгийн их буюу 6 жилээр, хамтрагчид болох Виктор Хорбунов, Володимир Васьянович, Вячеслав Вищневски нарыг 3-аас 4 жил хорихоор шийдвэрлэжээ.  

Дээрхи таван этгээд нь шүүхийн шийдвэрээс өмнө бүгд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, прокурорын бичигт гарын үсгээ зураад байсан бол олон нийтийн цахим сүлжээ Фэйсбүүкээр уг хэргийн захиалагчийг олж, нийтэд ил болгохыг шаардсан үйл явц өрнөсөөр байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хүхэр идсэн нугасны хэрэг байжээ

    0 0 Хариу бичих
  2. Яг л манайх шиг юм бна.

    1 0 Хариу бичих
  3. Yaanaa hun alsan humuus 4 jil avdag genee

    0 0 Хариу бичих