Ерөнхий сайдын нэрэмжит буудлагын тэмцээнд ЦЕГ тэргүүн байр эзэлжээ

Ерөнхий сайдын ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг буудлагын тэмцээнийг хоёр дахь жилдээ үохион байгуулжээ. Энэ жилийн тэмцээнийг Хил хамгаалах ерөнхий газар зохион байгуулсан байна. Тэмцээн Төв аймгийн Баянчандмань дахь хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт болж, 11 байгууллагын 150 гаруй тамирчин өрсөлджээ.

Тэмцээнд оролцогчид карбины нэг, хоёрдугаар дасгал, гар бууны нэг, хоёрдугаар дасгал, болон мэргэн буудагчийн гэсэн төрлүүдэд өрсөлдөж Монголын практик буудлагын холбооны мэргэжлийн шүүгч нар шүүн явуулжээ. Тус тэмцээний нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын баг тамирчид тэргүүн байр эзэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)