Э.Амартүвшин Пласидо Доминготой хамтран дуулна

Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа энэ сарын 21-нд болох Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээ “Opera festival-2019” тоглолтод оролцоно.  

Дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон Пласидо Доминго 50 жилийн ойн тоглолтондоо Анна Нетребко тэргүүтэй дэлхийн шилдэг 80  гоцлол дуучинтай дуулах гэнэ. Түүний тоглолтод Монгол Улсаа төлөөлөн гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар оролцох юм.

Монгол Улсын Гавьяат багш Ц.Ерөөгийн хоёр шавь дэлхийн алдарт дуурийн дуучидтай зэрэгцэн "Травиата", "Аида" дуурийн гол дүрд тоглох юм байна. Дэлхийн хамгийн том сонгодог урлагийн тайзнаа Монголоос хамгийн олон удаа уригдаж дуулсан уран бүтээлч бол Гавьяат жүжигчин Э.Амартүвшин юм.

Эргэн сануулахад, 2012 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдааны тэргүүн байрт Монгол Улсын дуучин Э.Амартүвшин, АНУ-ын дуучин Рос Костанцо шалгарч түүхэндээ анх удаа хоёр ялагч тодорч байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. super

    1 0 Хариу бичих