ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томилжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Баясгаланг хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Үүнтэй холбогдуулан түүнийг оронд томилгоо хийх шаардлагатай болсон юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргыг шинээр томилох шаардлагатай болж байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)