Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгожээ

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгосон. Ингэнээс Ес зүйн дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон юм. УИХ-ын чуулганы өчигдөр оройн хуралдаанаар Д.Тогтохсүрэн гишүүнийг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс хасаж, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг нэмсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой үргэлжлүүлэн хуралдаж Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ гишүүнийг сонгожээ.

МАН-ын бүлэг Б.Бат-Эрдэнэ гишүүнийг УИХ-д дөрвөн удаа сонгогдсон туршлагатай хүн гэж үзэн Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн юм байна. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг дэд хорооны даргаар сонгогдсонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн нэр хүндийг өргөх үүднээс ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах шаардлагатай. Цаашид УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, хуралдааны ирцийг бүрдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад Ёс зүйн дэд хорооны даргын үүрэг ихээхэн чухал. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад харьяалах дэд хороонд нь хүргүүлсэн. Мөн Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад хүргүүлсэн байгаа. Эдгээрийг ойрын хугацаанд хэлэлцэн батлахаас дэд хорооны даргын ажил эхлэх учиртай” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)