"Нэг өдөр-Нэг хороо" арга хэмжээг зохион байгуулж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 хорооноос дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэстэйгээ хамтран "Нэг өдөр-Нэг хороо" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 
Арга хэмжээний хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хийж, Нийтийн эзэмшлийн зам талбайд архидан согтуурч байгаа иргэдэд холбогдох хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх юм. 
Түүнчлэн тус хорооны нутаг дэвсгэрт нийтийн байр ажиллуулж хөлслүүлдэг иргэдэд хяналт тавьж, туслах үйлчилгээ үзүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)